THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Thursday, December 24, 2009

kekeke..

Ядарсан оюутнуудаа өмөөрөх 40н мөрт
Яадаг юм би муу оюутан
Ширээн дээр
шилдэгээр туурвигч
Ноорог дээр үсэг зурагч
Нойлд тамхилж
Нойрондоо хичээлд суугч
Гутал минь тоостой
Өмд минь үрчлээстэй
Үс минь арзгар
Шүд минь шар
Нүүр минь халтар
Нүд минь нуухтай
Утсандаа нэгжгүй
Хэтэвчиндээ мөнгөгүй
Яадаг юм би муу оюутан
Ямар ч байсан хулгай хийж
Худлаа яриагүй
Хийсэн гэм минь хичээл тасалсан
Хэрүүл хийж зодоон хийсэн
Бааранд орж сархад хүртсэн ч
Өвгөнтөд очиж өвөө болоогүй
Яадаг юм би муу оюутан
Ядарсан ч гэсэн чадраагүй
Ядуурсан ч гэсэн хоосроогүй
Халаас минь хоосон
Ходоод минь өлсгөлөн ч
Итгэл минь минь баян
Сэтгэл минь дүүрэн
Цэл залуухан нас минь байхад
Цээж дүүрэн зориг байна
Мөнгө байхгүй ч мөрөөдөл байхад
Амьдрал чамайг
барьж аваад
Базаж нухлаад
Багшийн өгөөгүй дүнг
Бурхны өгөөгүй аз жаргалыг
Аавын өгөөгүй таксины мөнгийг
Андын өгөөгүй таван хуушуурыг
Яадаг ч л байсан чамаас л авна.
Яадаг юм би муу оюутан
Яг одоо ингээд амьдрал дуусахгүй ээ.
Ядраагүй оюутан
Чадраагүй найрагч Н.Баяраа 2008©

0 comments: