THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Wednesday, November 11, 2009

Хятад охины захидал..

За юу байцгаанаа миний блоггыг уншдаг хүн байдаг л гэж найды хэхэ... За энд Шанхайн нэгэн их сургуулийн царайлаг, сурлагатай, хөгжөөн дэмжигчийн багийн ахлагч нэгэн Хятад оюутан охины гэрлэлтийн талаарх өөрийн үзэл бодлоо хуваалцсан захиаг хүргэж байна. Энэ захиа нь интэрнэтэд нийтлэгдсэн даруйдаа хамгийн олон уншигдсан, хамгийн их шүүмж болон сайшаал хүртсэн нийтлэл болсон юм гэнээ.. Тэгээд уншаад үзэхээр зөв ч юм шиг буруу ч юм шиг эргэлзээд байна шүү дээ энэ амьдралд ккк... Зарим нэг нь олж уншсан л байх уншиж амжаагүй хүмүүс нь уншихад илүүдэхгүй байх гэж бодлоо.......

"Би Шанхайн Jiaotong Их сургуулийн оюутан. Би анх удаагаа бичиж байгаа болохоор хэрэв ойлгомжгүй бол уучилна биз дээ.
Хүн бүр амьдралын өөр өөрийн гэсэн үзэлтэй байдаг. Зарим нь олны дунд баатар мэт өргөмжлөгдөж, зарим нь баян болж, зарим нь удирдагч болохыг хүсдэг. Харин миний тухайд? Миний чин хүсэл бол барууны залуутай суух. Үүнийг сонсоод зарим хүмүүс намайг арчаагүй, жижигхэн бодолтой, тэрслүү үзэлтэн гэх мэтээр бодож болох юм.
Гэвч би үнэхээр үндсэрхэг хүн. Миний хувьд амьдрал дахь хамгийн чухал зүйл бол гэрлэлт. Энэ бол сүүлийн үед нилээд дэлгэрч байгаа үзэл бодол. Сурна гэдэг бол үнэн хэрэгтээ гэрлэлтээс хялбархан. Зөв хүнээ олж гэрлэнэ гэдэг юу юунаас ч чухал.
Тэгвэл зарим хүмүүс асуух байх: “Хятад залуусаар дутаа юу” гэж. Уучлаарай, би өмнө нь энэ талаар бодож байгаагүй. Миний хэлэх шалтгаануудыг уншиж үзээрэй.

1. Хятадад надад тохирсон эр хүн алга.

Би бол хэн бүхний хүсэл татмаар, онцгой, гайхамшигтай бүсгүй. Сурлагын хувьд миний сурч байгаа сургууль бол алдартай, би бас онц сурдаг. Гэхдээ би зузаан харааны шил зүүчихээд номноос салдаггүй онц сурлагатан биш ээ. Надад гоё сайхан бие, үзэсгэлэнт царай, хүнтэй харилцах харилцааны чадвар байгаа. Би хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчийн багийн ахлагч. Би орон нутгийнхаа гоо бүсгүйн тэмцээнд олон удаа оролцож байсан. Би бас дуу хөгжим, урлагт дуртай. Хааяа сонинд нийтлэл бичдэг. Ер нь бол нэг үгээр хэлэхэд би салбар бүр дээрээ өөлөхийн аргагүй амжилттай яваа охин. Гэхдээ ямар эр хүнтэй би гэрлэх вэ? Миний араас олон залуус хөлөө хугалах шахан гүйдэг. Бүр найз охидуудын маань найз залуус хүртэл миний араас гүйдэг.
Гэхдээ тэд төгслөө л бол нэг бол сална, эсвэл гэрлэх тухай, гэр бүл болох, хаана амьдрах талаар ярьж эхэлнэ. Тэд гэрлэлтийн хамгийн чухал зүйл болох хайр дурлалаас өөр бусад бүх зүйлийн талаар маш нухацтай ярьж эхэлнэ. Би амьдралаа сэтгэл санаа, материаллаг байдлын аль аль тал дээр өв тэгш байлгахыг хүсдэг хүн. Гэвч энэ бүхнийг нэг ч Хятад эр хүнээс нэгэн зэрэг олж чадахгүйнэ ээ. Сургуулийнхаа залууд дурлаад гэрлэлээ гэхэд тэр надад миний хүслийн байшинг худалдаж авч өгч чадах бил үү?
Би багахан хэмжээний салон шиг хэмжээний маш том зочны өрөөтэй болохыг хүсдэг. Байшингийнхаа гадаа наран доор биеэ шарангаа үнэтэй шар айраг шимэн найзуудтайгаа санаа амар хөөрөлдөхийг хүсдэг.
Угаалгын өрөөндөө 2 хүн элбэг сэлж чадахаар том баннтай байгаасай гэж хүсдэг. Тэгээд хайртай нөхөртэйгөө уянгалаг хөгжим тавиад шөнийг романтик өнгөрөөж чадна ш дээ.
Түүнчлэн надтай гэрлэх залуу надад машин авч өгч чадахаар хангалттай мөнгөтэй байх хэрэгтэй биз дээ. Эсвэл би өдөр бүр сургууль руугаа автобусаар яваад байх юм уу? Өвөл нь хөлдөж үхэхээ шахаж, зун нь халууцсаар нөгөө үзэсгэлэнтэй залуухан хатагтай хэдхэн жилийн дотор халтар царайлсан чавганц болчихно биз. Тэрнээс гадна над шиг цагаахан царайтай гоо үзэсгэлэнг балиар цагаач ажилчдад түлхэгдэж явахыг залуус та нар зөвшөөрнө гэж үү?
Хятад улс мэдээж чинээлэг эрчүүдээр дутаагүй. Гэхдээ тэд ямар хүмүүс билээ. Тэдний хичнээн нь өөрийн шударга хөдөлмөр, эрдэм мэдлэг, хичээл зүтгэлээр ингэж амжилтанд хүрсэн билээ. Тэд нар сайн ч төлөвшөөгүй, бас хандлага муутай. Яаж би гэдэг хүн тэд нарыг өөрчилж чадах билээ.
Тэд нар мөнгөтэй болохоороо гарч ууж идэн, янхан авч, эсвэл мөрийтэй тоглоцгоодог. Зүгээр л амар тайван амьдрал тэд нарт хэцүү байдаг. Миний араас гүйж, надад бүх юмаа зориулъя гэсэн залуус зөндөө байна. Тэдний тоонд CEO, салбарын ахлагч, дээд зэргийн хүнд сурталтнууд хүртэл байна. Тэд бүгдээрээ баян хэрнээ бүгд их зантай. Тэдний зарим нь надад бүр шууд өөрийнх нь татвар эмэгтэй болох ч санал тавьсан. Бурхан минь! Би зүгээр л нэг хөөрхөн эмэгтэй биш залуу, үзэсгэлэнтэй, үнэтэй сургуульд орохын тулд хэдэн жил маш шаргуу сурсан тийм охин. Над шиг хүн хатагтай байхгүй л юм бол хэн байх юм?

II. Барууны орны амьдралын нөхцөл байдал илүү дээр.Гэхдээ баян, ганц бие, царайлаг залуу надад дурласан ч байлаа энэ охин [өөрийгөө] бас л түүнтэй гэрлэхийг яарахгүй. Шударгаар хэлэхэд би барууны оронд очиж амьдармаар байна. Миний ТВ-ээр харсан Барууны орон бол яг л диваажин шиг: цэвэрхэн гудамж, гоёмсог барилгууд, цэнгэг агаар гээд. Бүх зүйл нь амар тайван, гоё. Хүн бүр нь эелдэг. Миний мэдлэг чадвар байгаа байдлаас шалтгаалаад би мэдээж хэрэг хувийн эдлэн газарт амьдарна. Гэвч тэгээд юу гэж. Эдлэн газартай болсон ч би цэнгэг агаарыг худалдаж авч чадах уу? Энэ оронд хаа сайгүй шороо, бохир. Хөдөө арай л гайгүй, гэхдээ би тийшээ зүглэмээргүй байна. Усан сангийнхаа дэргэд усны хувцастай охин руу сагсаа барьсан хэдэн фермерүүд дүрлийтэл ширтээд байвал сонин биз дээ. Оронд нь Төвд илүү цэвэр агаартай, гэхдээ би тэндээс айж байна.Надад ялангуяа яг одоогийн амьдарч байгаа орчин нөхцөл ердөө таалагдахгүй байна. Айл болгон хулгайчаас сэрэмжлэн хаалгаа тоноглосон, хүн бүр бие биетэйгээ уулзахдаа муухай харьцаатай байдаг. Заримдаа надад агуйд амьдардаг хэсэг бүлэг хүмүүстэй амьдраад байгаа юм шиг л санагддаг. Будаа нь хортой, хуурай сүү нь толгой том болгодог, янз бүрийн шавьж хоолондоо иддэг гээд энэ бүхнийг бодохоос аймаар.

III. Барууны залуус маш ухаалаг.
Ер нь яриад байх юм бол дуусахгүй. Хүрээлэн буй орчин, эд материаллаг зүйлс нь сайн, хамгийн гол нь Барууны залуус. Багаасаа л би барууны кино үзэх дуртай байсан. Барууны ихэнхи эрчүүд хурц, зоримог харцтай, өндөр, шулуун хамар, дур булаам нүд гээд тэд маш секси байдаг.
Тэгээд би эргэн тойронд байгаа хятад залуучуудаа харлаа: жижигхэн нүд, намхан хамар, зузаан уруул, жаахан цайвар арьсыг эс тооцвол тэд яг л африкчууд шиг царайтай.
Эзэмшсэн боловсрол хүмүүжлийг нь ажихаар тэд намайг хайрлаж чадах хүмүүс мөн үү үгүй юу гэж боддог.
Олон залуус миний араас гүйдэг. Гэвч тэр дундаас сонирхлыг минь татсан хүн байхгүй. Тэд нар яг л Ультрамэн шиг [Японы ТВ шоугийн нэг дүр], яадаж л тэд гадаад төрх, ямар харагдаж байгаадаа анхаардаггүй. Ихэнхи нь гудамжинд шүлсээ хаядаг. Би тэгдэг хүмүүст ямар дургүй гээч. Бүр нэг нийгэмшээгүй.
Гэтэл барууны залуусын ихэнхи нь өөрсдийгөө маш аятайхан, сайхан авч явж чаддаг. Яагаад гэвэл тэднийг бүр багаас нь тэгж сургасан, өндөр боловсрол соёлтой. Манай хотод McDonald’s болон KFC –ийн ресторанууд байдаг. Тэнд би хаяа орж найзуудтайгаа хоол иддэг. Тэнд ирдэг бүх барууны залуус сайхан хувцасласан, бас хүмүүст хаалга тавьж өгдөг их эелдэг хүмүүс байдаг. Хятад залуус хаалга онгойвуу гүй юу л өөрсдөө эхэлж чихэлдэхээ мэддэг шүү дээ. Бүр хажууд байгаа нэгнээ түлхэж гэмтээхээс ч буцахгүй. Барууны залуус бүгд дараалалд хүлээцтэй зогсож байхад хятад эрчүүд яг л хоол идээгүй 7 хоночихсон юм шиг чихцэлдэж, орилолддог. Тэгсэн хэрнээ идэж дууссан газраа хаа байгаа газраа хогоо хаядаг, ичих нүүргүй. Харин барууныхан хогоо базаад хогийн саванд хийдэг. Ийм хоёр ямар ч ижил төс байхгүй 2 түвшний хүмүүс.

Цаашилбал зарим хятад залууст биеэ даасан байдал дутагдалтай, зөвхөн охид хүүхнүүд л эргүүлж амьдардаг. Тэдэнд ямар ч өөрийн гэсэн бодол, зорилго байхгүй, бүх бодол санаа нь эмс хүүхнүүдийг бодоход зориулагдсан юм шиг надад санагддаг. Автобусанд суугаад суудал булаацалдаж сууна. Тэгээд тэр суудлаа хөгшид, хүүхдүүдээс харамласан хэрнээ охидод тавьж өгдөг. Тийм болохоор би автобусанд суудал дээр суухаас ч ичдэг. Ийм төрлийн хүмүүс гэрлэхээсээ өмнө охид эргүүлж, гэрлэснийхээ дараа хүүхэн эргүүлж, ажил дээрээ боссуудаа эргүүлж, гэртээ ирээд гал тогоо эргүүлддэг. Ямар ч бодол байхгүй, ямар ч өөрийн гэсэн зан төлөвшил байхгүй, бурхан минь.
Барууны залуус бүгд биеэ даасан орчинд өсөн торницгоосон байдаг. Тэд тоть хятад эрчүүд биш, өөрийн гэсэн бие даасан үзэл бодолтой. Манай ангийн хүүхдүүдээр жишээ авъя л даа: засгийн газар япон хятадын 2 талын сайн харилцааны талаар ярихаар тэд Японд дуртай болчихдог. Харин ЗГ үндэсний үзлийг дэмжих тухай ярихаар зэрэг Япончуудыг дайрах, давшлах болоод орилолдоод эхэлдэг. Бүгд сармагчин шиг, ухаан муутай, тэгсэн хэрнээ өөрсдийгөө нэг л сайхан дээд зэрэглэлийн гайхалтай хүмүүст тооцдог гээч. Ихэнхи нь усан толгойтой амьтад.
Би зарим нэг үгийг тэдэнд өөрөө хэлж чадахгүй л дээ, тийм учраас онлайнаар хэлж байгаа юм.
Эцэст нь нэг үгээр хэлэхэд би барууны залуу, Америк, Европ залуутай л гэрлэмээр байна.
Би үгээ их шулуухан хэллээ. Гэхдээ миний бодол буруу гэж би бодохгүй байна. Би бусдыг гомдоох гээгүй юм, харин зүгээр л илүү сайхан амьдралыг хүсч байна. Би америкийн “Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” олон ангит киног үзэж байсан. Нам гүмхэн тосгон, цэвэрхэн гудамж, ногоон зүлэгтэй, гайхалтай эелдэг хөршүүд энэ бүхэн л миний хүсч төсөөлж байгаа зүйл

Friday, November 6, 2009

Охин үрээн хайрла




Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!


Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дууладдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана

Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла
Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла