THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Tuesday, April 13, 2010

Бүсгүй...



Би заримдаа хязгааргүй ихээр санадаг...
Бодол болоод санаагаа эмэгтэй гэдгийг мэдэрдэг
Бүхий л орчлон хайраар гэрэлтэх цагт
Бие болоод зүрхээрээ бүсгүй гэдгээ анзаардаг...

Бүжгийн даашинз өмсөөд л бүсгүй гэвэл худлаа
Бүүвэйн дуу аялаад л эмэгтэй гэвэл дутмаг
Бүрэнхий үдшийг гэрэлтүүлэх бүлээн дулаан сэтгэл
Будант орчлонг дулаацуулах ариун цагаан хайр
Буцах насны төгсгөл дэхь сэтгэлд дотно дурсамж
Бүсгүй бодлыг тэлж эмэгтэй ухааныг чимдэг гэлтэй...

Friday, April 9, 2010

Эрчүүд хэнийг сонгодог вэ

Боловсролтой бүсгүйчүүдээс ухаантай залуус
Бодлыг нь гүйцэхгүйдээ айдаг юм гэнэ ээ
Зүрх сэтгэлдээ шүтэн биширдэг ч
Зөвлөлдөх найзаас хэтрүүлдэггүй гэнэ ээ

Богино ухаантай сайхан бүсгүйчүүлийг
Бор цаасаар хормойг нь эргүүлж
Нуур нугас шиг үлгэр зохиож
Нууц амрагаас давруулдаггүй гэнэ ээ

Ухаантай эмэгтэйтэй бүх л эрчүүд
Урт замыг хамтдаа туулдаг гэнэ ээ
Уужуу бодол сэтгэлийн тэвчээртэй болохоор
Удаан амьдралдаа хань болгодог гэнэ ээ..