THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Friday, October 22, 2010












Чи хаана байсан юм бэ?


Би...
Хатаж гандсан цэцэг байхад
Чи...
Хаана шивэрсэн бороо байсан юм бэ

Би...
Хаврын шувуудын түрүүч байхад
Чи...
Хаана мэлмэрсэн нуур байсан юм бэ

Би...
Хайрын анхны болзоонд зогсоход
Чи...
Хаагуур зөрсөн дурлал байсан юм бэ

Би...
Хамгийн сүүлчийн навч байхад
Чи...
Хаашаа урссан нулимс байсан юм бэ


Чи хаана байсан юм бэ

Чимээгүй уйлахад минь ...

Чичиртэл даархад минь ...

Чи хэнийх байсан юм бэ

Sunday, September 19, 2010

Охидуудаа,

Мөнгөтэй залууг биш ирээдүйтэй залууд найдаарай,
Царайлаг биш нүдэнд дулаахан залууг харж яваарай,
Бүгдээрээ биш 2уулаа кино үзье гэдэг залууд итгээрэй,
Чамайг үнсдэг биш тэвэрхийг хүсдэг залуу чамд хайртай шүү!
Өнөөдөр сайхан байсныг биш
Ирээдүйн жаргалыг бодоорой!
Хэсэг хугацаанд хамт байсан биш
Бүхий л хугацаанд хамт чамаас холдоогүй залууг хүндлээрэй!
Зуурдийн жаргал сайхан ч
Үүрдийн жаргал хайгаарай!

Tuesday, August 3, 2010

Hair ergej irdegiim bn














Oiriin uyd ih jargaltai bnaa ygd gewel uu ygd gewel keke bi zugeer l duralchihaad bn..

ene az jargal her udaan urgeljlehiig yaj togsohiig medehgui ch hamt bga mochuudee dandaa saihan dursamjaar duuren ongoroohiig husjiine. ene az jargal monhiin bgaasai busad humuusiin yu geh nadad hamaagui zugeer l chamtaigaa bnga hamt bmaar bn....

Tuesday, June 22, 2010

Wondering


Hi all bloggtoo shine yum oruulaagui uneheer udjee setgel tawgui zarim neg yum taalagdagui bolhor esuul ih bayarlsan saihan zuil tohioldson uydee l yum bicheh yumdaa bi gdg hun. Onoodor uul n ih saihan zuil boloh bsan ch bolsongui bi heterhii ih huleeged eswel ih dogdolsnooso bolson yum bolowuu butehee bhaar n ih uram hugaraad tgd bodood bsan chine ih sanasan gazar 9 odor hooson gdg biluu yu bilee ter ug sanaand orood. er n l bodood bhad minii hussen yum eroosoo sanasanaar bolkuumaa neg saihan yum bolno geed dotroo aimer goyoor tosoolhoor shal esergeeree eroosoo buteh yum bhgui shuu bur uur hurmeer. uul n yu bolsonoo bichmeer baiwch daanch tanidag humuus unshchihwal jaahan tiimerhuu gej sanaa zowood sanasanaa zarimdaa bichej chadkumaa haaya ooriigoo nuutslaad blogg needeg bjuu ch gej bodhiin nter..
odoo gadaa ih goy oroi bolj bh shig bn getel bi ingeel neg gunig tsarailsan amitan iim yum bicheed suujiideg. minii oilgohgui zuil ene horwoo deer denduu ih bh yum.... zaza udwal bur l uitgartai yum bicheh shinjtee daraa saihan medetee ergen uulzii daa kk..

Tuesday, April 13, 2010

Бүсгүй...



Би заримдаа хязгааргүй ихээр санадаг...
Бодол болоод санаагаа эмэгтэй гэдгийг мэдэрдэг
Бүхий л орчлон хайраар гэрэлтэх цагт
Бие болоод зүрхээрээ бүсгүй гэдгээ анзаардаг...

Бүжгийн даашинз өмсөөд л бүсгүй гэвэл худлаа
Бүүвэйн дуу аялаад л эмэгтэй гэвэл дутмаг
Бүрэнхий үдшийг гэрэлтүүлэх бүлээн дулаан сэтгэл
Будант орчлонг дулаацуулах ариун цагаан хайр
Буцах насны төгсгөл дэхь сэтгэлд дотно дурсамж
Бүсгүй бодлыг тэлж эмэгтэй ухааныг чимдэг гэлтэй...

Friday, April 9, 2010

Эрчүүд хэнийг сонгодог вэ

Боловсролтой бүсгүйчүүдээс ухаантай залуус
Бодлыг нь гүйцэхгүйдээ айдаг юм гэнэ ээ
Зүрх сэтгэлдээ шүтэн биширдэг ч
Зөвлөлдөх найзаас хэтрүүлдэггүй гэнэ ээ

Богино ухаантай сайхан бүсгүйчүүлийг
Бор цаасаар хормойг нь эргүүлж
Нуур нугас шиг үлгэр зохиож
Нууц амрагаас давруулдаггүй гэнэ ээ

Ухаантай эмэгтэйтэй бүх л эрчүүд
Урт замыг хамтдаа туулдаг гэнэ ээ
Уужуу бодол сэтгэлийн тэвчээртэй болохоор
Удаан амьдралдаа хань болгодог гэнэ ээ..

Monday, March 22, 2010

Санаж явхад илүүдэхгүй...



Эмэгтэйчүүдийн санаж явах 20 зарчим

Бид амьдралаа шинэлэг, үргэлж сонирхолтой байлгах мөртөө өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ санаж байхад тустай 20 зарчмыг энд дурдаж байна.

1. Жинхэнэ эмэгтэй бол бүсгүй хүн болж төрснөөрөө бахархах ёстой.
2. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол эрт хөгширдөг гэдэг үлгэрийг эрчүүд өөрсдөө зохиосон. Үнэн хэрэгтээ эмэгтэйчүүд үе тэнгийн эрчүүдээсээ насны хувьд залуу, сайхан харагдах боломжоор хамаагүй илүү байдаг.
3. Эмэгтэй хүнд хэдийчинээ олон дуртай зүйл, сонирхол, хийх ажил байна төдий чинээ бусдын хэрэгт оролцох нь бага байдаг.
4. Хэрэв эмэгтэй хүн санаандгүй учралд ч сайхан харагдахыг хүсдэг бол бүх үед аятайхан харагдахад уйгагүй суралцах ёстой. Бүр хогоо асгахаар гарах үедээ ч тэр. Ингэж сурвал хувь заяанд ч эергээр нөлөөлнө.
5. Бүсгүй та мөнгөнд хянуур хандах хэрэгтэй. Мөнгө байгаа үед зөв зарж сурах, хэрэв байхгүй бол уйтгарлаж суух хэрэггүй.
6. Хэдийгээр боломж хязгаарлагдмал байсан ч хувцасны шүүгээндээ ядаж нэг сайн шуб, нэг сайн хослол, хоёр гайгүй туфль заавал байлга.
7. Эмэгтэй хүн гэртээ өөрийн хайртай хувцсаа цэвэрлэж гамнадаг боловч өөр газар зочилж байх үедээ хувцсандаа хэт анхаарал хандуулаад байх шаардлагагүй. Жинхэнэ эмэгтэй өмссөн хүрмээ хамт яваа эрдээ даатгаад яван явтлаа мартдаг.
8. Эрэгтэй хүнтэй харьцахдаа зарим давуу талаа бүү март. Сэтгэл санаагаа дэгэлзүүлэх, зангаа хувиргах, олон ааш гаргах нь эрчүүдэд огт таалагддаггүй. Эмэгтэй хүн шийдвэрээ өөрчилж болно. Эмэгтэй хүн болзоондоо 10 минут хоцрох "эрхтэй". Үүнээс удаан хоцорсон ч байсан эелдýгээр инээмсэглээд, уучлалт гуйхад болно.
9. Өөрийг чинь эргүүлсэн, таалагдсан залуугаа хөөж явуулах гэж бүү яар. Хэдийчинээ олон эр хүн эмэгтэйг тойрон хүрээлнэ төдий чинээ тэр бусдын анхаарлыг татаж байдаг. Эрт орой хэзээ нэгэн цагт энэ тойрогт танд яг хэрэгтэй хүн чинь орж ирэх болно гэдэгт итгэ.
10. Эр хүнтэй өнгөрүүлсэн үдэш хичнээн сайхан байсан ч гэсэн эмэгтэй хүн гэртээ хонох ёстой. эр хүн таныг гэрт чинь хүргэж өгөөд салан явтлаа таныг хүндлэх ёстой. Хэрэв түүний үгэнд орох юм бол өөрчлөлт болоход бэлэн бай. Өглөө болоход нойр нь ханаагүй эр хүн хацрыг чинь илчихээд ажилдаа яарах вий. Харин та түүний гэрт хүний хормогч зүүчихээд өглөөний хоол бэлтгэж өгчихөөд өөрөө гэр лүүгээ явах хэрэг гарна. Товчоор хэлэх юм бол үнсгэлжингийн үлгэрт гардаг шиг сүйх тэрэг хулуу болон хувирахаас болгоомжил.
11. Нулимс бол эмэгтэй хүний хувьд хүчтэй зэвсэг ч аль болох ховор хэрэглэ. Дандаа уйлж байдаг эмэгтэй өрөвдөж хайрлуулахаас илүү дургүйцэл хүргэх нь элбэг тохиолддог.
12. Хэрэв эмэгтэй хүн тодорхой зарим асуултад хариулах дургүй байвал нууцлагдмал инээмсэглэхэд хангалттай. Ер нь олон тохиолдолд инээмсэглэл хүчтэй хамгаалалт болдог
13. Эмэгтэй хүн олон талын боловсролтой, ном, сонин, сэтгүүл их уншдаг байх хэрэгтэй. Ямар ч сэдвээр, юуны ч тухай яриаг өрнүүлж чадахгүй бол сонирхолтой ярилцагч болж чадахгүй
14. Ажлын талбар дээр өсөж дэвшихэд хамаг давуу талаа нэг дор тайлагнаж, өөрийгөө өргөх хэрэггүй. Хэдийчинээ чамайг эхэндээ үнэлэхгүй байна төдийчинээ үр дүнд нь хожих магадлал тань өснө
15. Эмэгтэй хүн өөрийнхөө үнэ цэнийг мэддэг байх ёстой. Гэхдээ заавал түүнийгээ яриад байх шаардлаггүй
16. Гоёмсог сайхан хувцаслах нь хүмүүсийг өөртөө татдаг. Харин хувцсаа "Чадварлаг" тайлж сурах нь эрчүүдийг бүр илүү татдаг гэдгийг сана
17. Эрчүүдийг анхнаас нь танд зориулж цаг, мөнгөө үрдэг байхад сурга. Цэцэг, үнэтэй бэлэг авч өгч, ресторанаар дагуулж, байрандаа засвар хийж, өөрийн гараар хоол хийж өгөхөд ч тэр. Гол нь эрчүүд өгч байгаа зүйлээ биш авч байгаа зүйлээ үнэлдэг гэдгийг сана.
18. Бусдад таалагддаг эмэгтэйчүүд хэл амнаас хол байдаггүй. Харин энэ бол бусдын бодлыг заавал дагах шаардлагагүй тэр л тохиолдол юм шүү. Толгойгоо дээш нь эгцлэн харж, өөртөө итгэлтэй бай. Хов жив хөөцөлдсөн эмэгтэй наалинхай хүүхэн хэвээр үлдсэн нь дээр.
19. Амьдралд сонирхолтой хэвээр үлдэхийн тулд цагийн эрхэнд тулгарсан бэрхшээлийг даван туулж, зарим зүйлийг байнга шинэчилж сольж байх нь ашигтай. Жишээ нь: Бээлий, гадаад төрх, имидж, ажил, бас шаардлагатай бол нөхөр... Хэрэв нөхөр, ажлын хувьд болж байна гэж үзвэл ядаж бээлийгээ байнга сольж бай.
20. Бүсгүй та өөрийгөө "Эмэгтэй хүн" гэдгээ мэдэрч байгаа үед бүгдийг эхнээс эхлэхэд хэзээ ч оройтдоггүй. Family.news.mn-s awaw...