THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Thursday, October 15, 2009

Гуниггүй



За саяхан нэт ухаж байгаад ийм шүлэг олж уншлаа тэгээд та нарт бас уншуулмаар санагдлаа.
Гуниггүй
Тэр ирсэн, тэр явсан
Тэглээ гээд гуниггүй
Тэр намайг мартсан, бусдыг санасан
Тэгээд ч бас гуниггүй
Амьдрал амттай, бас гашуун хэдий ч
Аль аль нь миний хувьд гуниггүй
Аврал бас цөхрөл байдаг ч
Аль аль нь утгагүй
Нүүгээд өнгөрөх цаг хугацаа ч гуниггүй
Зүүгдээд хоцорсон эгэл өдрүүд ч гуниггүй
Нүдэнд харагдах бүх дүрслэл гуниггүй
Зүрхэнд үлдсэн бүх дурсамж гуниггүй
Үүлс нүүхэд гуниггүй
Үдийн үдэд салхи сэвэлзэхэд гуниггүй
Үргэлжилсэн урт ганцаардлын дунд ч гуниггүй
Үнэнгүй, худалгүй хорвоод бүх зүйл гуниггүй
Бороотой өдөр цонхоор харсан ч гуниггүй
Бодол дотроо дурсамжаа хөвсөн ч гуниггүй
Зүрх тэр чигээрээ гуниггүй
Зөндөө удаан хүлээсэн ч гуниггүй
Гуниггүй бүх зүйлс гуниггүй
Гуниг, баясал гэсэн мэдрэмжгүй...

0 comments: