THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Thursday, August 6, 2009

Эмэгтэйчүүд.....






Эмэгтэй хүн болж төрнө гэдэг үнэхээр азтай хэрэг. Бурхан эмэгтэй хүнийг бүтээхдээ тансаг хэрэглээ гэж бүтээсэн гэдэг. Тийм ч учраас хамгийн сайхан бүхнийг бид хэрэглэдэг нь ойлгомжтой. Сайхан хувцас, тансаг үнэртэн, чамин цүнх, гоёмсог аксесур хараад нүд нь унадаггүй авахыг хүсдэггүй ганц ч эмэгтэй байхгүй байх. Энэ бүхэн зөвхөн бидний төлөө бий болсон мэт. Энэ дэлхийн хамгийн тансаг сайхан бүхнийг зөвхөн бид хэрэглэж байж л утга учиртай болж үнэт чанар нь мэдрэгдэх шиг. Гоо сайхны энгсэгийг бид булбарай сайхан арьсандаа түрхэж байж, арьсан эдлэлийг бид өмсөж байж, тансаг дарс, амттатны дээд шоколадыг бид л идэж байж сайхны нь мэдрүүлдэг. Сайхан гэсэн болгоныг хараад авах хүсэл төрдөг нь шунал биш харин бид нарын төрөлх шинж гэлтэй. Яагаад ихэнхи эмэгтэй хүмүүс дэлгүүр хэсэх дуртай байдаг вэ? мөнгөтэй ч, мөнгөгүй ч, ядарсан ч, завгүй байсан ч тэр. Яагаад эмэгтэй хүн болгон нэг том өрөөг хувцасны өрөө болгоод брэндын хувцасаар дүүргэхийг хүсдэг вэ? энэ бол биднийг анхаас нь л энэ бүхний төлөө төрүүлсний баталгаа. Сайхан гэсэн бүхэнд дурлаж, авж сэтгэлээ баясгах үнхээр гайхалтай, амьдархын нэгэн утга учир.
Царай муутай эмэгтэй хүн гэж байдаггүй учир нь тэд бүгд нөхөрт гардаг гэсэн үг байдаг. Энэ ч яахын аргагүй үнэн. Эмэгтэй хүн гэж байхгүй бол энэ дэлхий ямар уйтгартай вэ....

1 comments:

tsesci said...

харин тий
Нар байхгүй бол Дэлхий ертөнц ямар уйтгартай бэ?
Чи байхгүй бол ... ямсар уйтгартай бэ?